Захирлын мэндчилгээ

ФИНТЕК гэдэг нь санхүүгийн үйл ажиллагааг технологийн тусламжтайгаар эцсийн хэрэглэгчдэд хүргэхийг хэлдэг. Бидний бүтээсэн Монголын хамгийн анхны iFinance SAAS-ERP бүтээгдэхүүн нь бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг автоматжуулагч мянга мянган ФИНТЕК-н суурь дэд бүтэц юм.

Санхүүгийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хялбаршуулсан, хүнээс хамааралгүй 24/7 ажиллах автоматжуулсан үйлдлүүдтэй, бүх төрлийн системтэй холбогдох чадалтай, технологийн трендээс хоцроохгүй, өргөн цар хүрээг хамарч ажиллаж чаддаг ALL-IN-ONE цогц програм хангамж болж чадсан учраас бизнесийн байгууллага бүрт өөрсдийн гэсэн давуу талыг бий болгоход туслах бизнес хөгжлийн гарц юм.

Дэвшилтэт эрин зуунд үй олон технологийн хэрэгцээ дунд хөл алдуулахгүй хөтлөөд явах чадалтай, харилцагчийнхаа өмнө хүлээсэн хариуцлагатай, бизнесийн үйл ажиллагаа хурдтай хөгжих боломжийг бий болгох, танай байгууллагын үеээс үед өвлөгдөх цахим өв хөрөнгийг бид таны гарт хүргэнэ.БИД ТАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ЦАХИМ ӨВИЙГ БҮТЭЭНЭ!💯

Гүйцэтгэх захирал
П. Төрийнжаргал
Бидний зарчим
Хамтын ажиллагаа
Бид насан туршийн хамтын ажиллагааг эрхэмлэнэ.
Алсын хараа
Финтек салбарт Монголдоо тэргүүлэгч технологийн компани болно.
Үнэт зүйл
Бид харилцагчдаа технологийн хөгжил дэвшилд хөл алдуулахгүй хөтлөөд алхана.
Баг хамт олон

Бид шулуун шударга, үнэнч, итгэлтэй харилцааг эрхэмлэдэг ба танд өөрийн авьяас, мэдлэг, ур чадвараа дайчлан өнөөдрийн бизнесүүдэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх аюулгүй, эрүүл ажлын орчинд, карьераа хөгжүүлэх боломжийг олгодог. Компанийн хэмжээнд ажилтнуудын дундаж нас 24 байгаа.

Бид мэргэжлийн өндөр ур чадвар мөн туршлагыг чухалчилдаг ч дасан зохицож, мэдрэмжтэй эерэг хандлага, бууж өгдөггүй тууштай тэмцэгч чанаруудыг илүүд үнэлдэг. Тухайн орчин, асуудалд олон ургалч хандлагаар асуудлыг шийдвэрлэж, түргэн хийгээд зогсолтгүй суралцаж, өөрийгөө болон бусдыг хөгжүүлдэг залуусыг багтаа нэгтгэхийг хичээдэг. Бидний соёл хувьсдаг сайжирдаг тэлдэг.

Манай багт
Утас:
+976 72707007
Имэйл хаяг: info@ifinance.mn
Хаяг: Реженси Ресидэнс, 16 Олимпын гудамж, 14220, Улаанбаатар хот, Монгол улс
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2022. Интеллижент Финанс ХХК