| Бүтээгдэхүүн
ББСБ зээлийн Апп
| Бидний тухай
Интеллижент Финанс нь банк санхүү, даатгал, хөрөнгийн зах зээлийн 70 гаруй компанид байгууллагын санхүү бүртгэл, онлайн зээл, онлайн даатгал, онлайн үнэт цаас арилжаа гэх мэт ФИНТЕК системүүдийн өдөр тутмын найдвартай, тасралтгүй байдлыг хангаж ажилладаг мэдээллийн технологийн үйлдвэрлэгч компани юм.
| Хамтран ажиллагч байгууллагууд
| Интеллижент Финанс гэр бүл
01
Шинэ санааг боловсруулж хамгийн үр ашигтай, зөв гэсэн шийдлийг гаргаж чаддаг
02
Дотоодын болон гадны системтэй интеграц буюу холболт хийж чаддаг
03
Нэгнээ үргэлж дэмждэг. Бид нэгэндээ үргэлж нээлттэй байж, өөриймсөг хандлагаар тусалж чаддаг
| Мэдээллийн аюулгүй байдал
Олон улсын TIER II, NIST 800-53 стандарт хангасан дата төвд мэдээллээ хадгалдаг
256-бит шифрлэлт, нууцлал бүхий өгөгдлийн урсгал
| Мэдээллийн аюулгүй байдлын бодлого
Интеллижент Финанс ХХК-н мэдээллийн аюулгүй байдлын бодлого нь компанийн мэдээлэл болон мэдээллийн хөрөнгийн бүрэн бүтэн, хүртээмжтэй нууцлалтай байдлыг ханган ажиллах, түүнд үүсэх эрсдэлийг бууруулах замаар байгууллагад учирч болох хохирлыг хамгийн бага түвшинд хүргэхэд чиглэгдсэн.
Бид хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдээллийн технологийн үйлчилгээ болон өөрийн бүтээсэн программ хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр финтекийн салбарт тэргүүлэгч болох зорилгодоо хүрэх явцдаа өөрийн болон харилцагчийн биет, цахим мэдээллийн нууцлал, хүртээмжтэй байдал, бүрэн бүтэн байдлыг ханган ажиллана.
Мэдээллийн аюулгүй байдлын учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлж, үнэлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор мэдээллийн аюулгүй байдлын тухай холбогдох хууль, зохицуулагч байгууллагын шаардлага, түнш байгууллагуудын санамж бичиг, харилцагчдын гэрээний шаардлага, сонирхогч талуудын хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагааг эрхэлнэ.
Бид мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлж, урт хугацаанд тогтмол хянаж, сайжруулна.
CEO, Founder of iFinance
“Tанай байгууллагын үеээс үед өвлөгдөх цахим өв хөрөнгийг бид таны гарт хүргэнэ.”